Үлээсэн “шүгэл”-дээ ороогдсон ЭРХ БАРИГЧдыг хүндхэн сонгууль хүлээж байна

УИХ-ын сонгуульд МАН дангаараа оролцох шийдвэрийг Бага хурлаараа гаргаж, мөрийн хөтөлбөрөө аудитын байгууллагад хүргүүллээ. Найман жил дангаар Засагласан эрх баригч намын Бага хурал өнгөн дээрээ тун даруухан, баг хорооны уулзалтархуу болж, мөрийн хөтөлбөрөө батлав. Гэхдээ эл хайрцаглагдсан байдал нэг л жихүүцэм, удирдлагууд нь гэдсэндээ хөлөө жийлцэн хэзээ мөдгүй араас нь “хутга зоохвий” гэмээр хүйтэн байсныг хэлэх хэрэгтэй. Намын дарга Л.Оюун-Эрдэнэ авлига, албан тушаалын хэрэгт нэр холбогдсон гишүүдийг нэр дэвшүүлэхгүй, мандат олгохгүй хэмээн генсектээ зориулсан мэт мэдэгдлийг хийсэн бол Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон бол хэмээн сийгүүлэх нь тэдний харилцаа тэгтэл сайнгүй байгааг харуулсан хэрэг биз. … Continue reading Үлээсэн “шүгэл”-дээ ороогдсон ЭРХ БАРИГЧдыг хүндхэн сонгууль хүлээж байна